ШӨХТГ-аас гадаад валютаар худалдаа хийж байсан хууль бус үйлдлийг зогсоосон байна. Үүнд, “Таван богд” ХХК нь худалдаалж байгаа авто машиныхаа үнийг гадаад валютаар тогтоож, “gogo.mn”, “news.mn” зэрэг интернет сайтаар сурталчилж байгаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Зар сурталчилгааны тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон хэрэглэгчийн эрхийг зөрчсөн тул зөрчлөө арилгах албан шаардлага өгчээ. Шаардлагын дагуу тус компани нь зөрчлөө арилгуулсан юм.

Сэтгэгдэл ( 1 )
Zindaa 100 sayiin santai songuuliin taabriin shagnalaa xezee garduulax ve? yagad tag chig bolchixow oo? Tanaixiig ch bas Shudarga orsoldoon xereglegchiin tuluu gazraar shalguulii doo