Их цэвэрлэгээ, хот тохижилтын ажилд иргэдийн сэтгэл их өндөр байна. Нийслэл хот маань хур хогноосоо салж, цэвэр цэмцгэр хот болоход ТҮК-ийн ажилчдын хувь нэмэр хамгаас их байдаг. Тиймээс Нийслэлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийг хийж гүйцэтгэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих үүднээс “Хоггүй гудамж, хоггүй хороо” болзолт уралдааныг зарлаж байна.
Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог цуглуулалт, тээвэрлэлт хариуцсан байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд 2013 оны 5-р сарын 6-аас 10-р сарын 1-ний өдрийг хүртэл 5 сар үргэлжилэх юм. Уралдааныг Нийслэлийн өдөр буюу 10 сарын 29-ний өдөр дүгнэх бөгөөд шалгарсан баг хамт олныг 1-5 сая төгрөгөөр шагнаж урамшуулахын зэрэгцээ ур чадвар, ажлын бүтээмжээрээ хамт олноо манлайлан шалгарсан зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч 3 хүнийг дэлхийн хамгийн цэвэр цэмцгэр хот улс болох Хонгконг, Сингапурт 7 хоног аялах эрхээр шагнаж урамшуулах юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
bolj bna burmaar bish urmaar l tetgeh heregtei
Mash zuv shiidver bna. Yamarch hereggui heden darga nar bidnii tatvarin mungiig urj tansaglaj yavsnaas udurjin shunujin ajilladag tseverlegchid yavah n iluu ur duntei. Tsaashid ulam olon tseverlegchiig yavuulj darga nariig tsuuluurei.
boloo shdee haya neg ingej uramshuulj bwal boloo shdee