Оюутан, сурагчид гал тавьсан байж болзошгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Баянзүрх дүүргийн XI хороо Богдхан уулын Хүрхрээгийн ам гэдэг газарт 15 га орчим талбай хамарсан ой хээрийн түймэр ассан хэрэг гарсан билээ. Түймрийг өчигдөр Нийслэлийн Аврах гал унтраах анги, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаа, “Скай ресорт” цанын баазын ажилчид гээд 110 гаруй хүн ажиллаж унтраасан байна. 

Харин тэр хавийн иргэдийн ярьж буйгаар тус газраар 60 гаруй оюутан сурагчид зугаалгаар  ирээд явсан аж. Тэд гал гаргасан байхыг үгүйсгэхгүй ч одоогоор галын нөхцөл шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Тиймээс оюутан, сурагчдын хонхны баяр, сургууль төгсөлт болж байгаа тул эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар хяналт тавьж нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг ирэх сарын 10-ныг хүртэл хугацаанд хориглосон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuya(202.179.13.211) 2025 оны 03 сарын 13

hi ene gal untraagui gaa sh deehudlaa medeelel uguhuu boliochee 3 odor ontsgoigiinhon ajillaj bna dahiad 2 odor ajillana gel bna lee sh dee

1  |  0
Top