МИАТ-ийн шинэ ”Боинг 767-300ER” онгоцоо хүлээн авчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 14

Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн шинэ “Боинг 767-300ER” агаарын хөлөг энэ сарын 15-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд бууж, МИАТ компани өөрийн өмчлөлийн анхны орчин үеийн агаарын хөлгөө хүлээн авах гэж байна. Тэгвэл өчигдөр Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан хүмүүс шөнийн 01.00 цагийн үед АНУ-д шинэ онгоцоо хүлээж авчээ. Мөн МИАТ-ын инженер техникийн ажилтнууд шинэ “Боинг 767-300ER онгоцны техникийн бичиг баримтуудаа хүлээн авсан байна. Харин онгоцны Монгол дах албан ёсны  танилцуулга маргааш болох юм. 

Уг онгоцыг худалдан авах хөрөнгийг бондын хөрөнгөөс гаргаж байгаа аж. МИАТ компани харин бондын хөрөнгөөс авсан мөнгөө эргүүлэн төлөх нөхцөлтэй байгаа. “Боинг 767-300 ER” онгоцыг алсын зайн нислэгт ашиглах юм. Үүнээс гадна Монгол Улс “Боинг 767-800” загварын хоёр онгоцыг 2016 оны нэг ба хоёрдугаар улиралд багтаан авах төлөвлөгөөтэй байгаа аж.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sdgfsgf(122.201.18.35) 2025 оны 03 сарын 13

kk iim tulhuurtei baidgiimuu geriin tulhuur shig

1  |  0
Top