Дэлхийн дэвшилтэд технологоор олон орны хэлүүд хооронд орчуулга хийдэг орчуулгын арр-ууд олноор гарсан. Харин “Cry Translator” буюу таны хүүхэд юунаас болоод уйлаад байгааг танд орчуулж өгөх нэгэн хөгжилтэй арр бүтээгдсэн байна.
Энэхүү арр нь мэдээж хүмүүст хөгжилтэй байх зорилгоор бүтээгдсэн ба танд инээдтэй зөвлөгөөнүүдийг өгөх юм байна. Уг арр-ыг ажиллуулахад хүүхдийн уйлах чимээг 10 секундын турш өөр ямар нэгэн чимээгүйгээр сонсгох шаардлагатай ба үүний дараа таны утсан дээр таны хүүхдийн уйлж буй чимээн дээр анализ хийснээр живхээ солиулахыг хүсч байна, өлссөн байна, стресстсэн байна гэх зэрэг хариулттай орчуулга гарч ирнэ.

Сэтгэгдэл ( 1 )
сонирхолтойл юм хэхэхэх