“Хатариш” дууны хөөрхөн бүсгүй Мино өдгөө “Эмоци” хамтлагийн уран бүтээлд оролцож буй. Гоо сайхны бүтээгдэхүүн сурталчлахын зэрэгцээ шинэ дуугаа бичүүлэн хэрэндээ л завгүй гүйж явсан шавилхан бүсгүй маань ийнхүү жүжигчний ур чадвараа гайхуулж эхэллээ. Гуравхан сартай гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтэж, ээжийнхээ гэрт эргээд очсон Мино сэтгэлийн хат сайтай гэдгээ харуулахыг хичээж яваа гэлцдэг. Энэ нь үнэн бололтой. “Romance” дуундаа клип хийлгэхээр машинаа зарсан тэрбээр явган алхахын тулд өндөр өсгийтөөс хүртэл татгалзахад хүрчээ. Үүндээ ч гуньж гутарсангүй.
“Надад харамсаад байх юм алга. Явган алхахаас ч ичихгүй байна. Хүмүүс харж л байдаг юм. Зарим нь таньдаг биз. Явган алхах сайхан байна аа. Эрүүл мэндэд сайн, таргалахгүй гэж бодоод л алхаад байна даа. Тэгээд ийм навтгар гутал өмсчихөөр биед их амар юм. Юун сүрхий өндөр өсгийтэй гутал өмсөөд жондгоноод явдаг байсан юм бэ дээ” хэмээн инээд алдсан Мино хуучин нөхрөө дурсахыг ч хүсэхгүй байгаа гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Тэр хүнийг мартсан. Аягүй олон найз охинтой болчихсон юм шиг байна лээ. Би сүүлдээ толгой эргээд ялгахаа больсон” гэж ярьжээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 7 )
yrij xelj bga ix xorxon egdvtei bdag te
yahawde gexde odo bid bvgdes ilvl ywj bga bzde bitgi atarx chadjaga ymand arga algada gej
za yahav de zailuul
энэ тэгээд хэр том од юм бэ дээ?гудамжинд алхахаас ичихгүй байна энэ тэр ч гэх шиг алхаж явах тэгээд ичгэвтэртэй зүйл үү тээ? энэ анх төрөхдөө л машинтай төрсөн юмуу? ийм боловсролгүй мунхаг юм яриад байх юм бол дамбын хишгээгийнх байтугай нь түүхгү хаяна л даа. харин хаягдана гэдэг л шившиг.
heegui zan ni uuuriiig ni chimej deee amjilt husie
heegui zan ni uuuriiig ni chimej deee amjilt husie