“Hot Spot”-ын ахлагч Наагий гудамжинд жингээ үзэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

“Киви” хамтлагийн продюссер, ая зохиогч Б.Ангирмаагийн байгуулсан “Hot Spot” хамтлаг өдгөө ид хүчээ авч байгаа. “Банана” гэх өвөрмөц нэртэй байсан ч эрэгтэй хамтлагт тохирохгүй хэмээн нэлээд шүүмжлүүлсэн тул эрхэм хатагтай ийн өөрчилсөн гэдэг. Тус хамтлагийн ахлагч Н.Наранбаатар буюу олонд Наагий нэрээрээ танил болсон дуучин залууг уншигчид маань мэдэх байх. Сүүлийн үед Ц.Хулан, “Киви” хамтлагийн Ука нартай хамт хит дуу дуулж эхэлснээр “од” болох замаа гэрлийн хурдаар зассан тэрбээр стиль имижээ ч онцгой анхаардаг нэгэн. Чамин хослол, ганган гутлаас салдаггүй Наагий саяхны нэгэн өдөр гудамжаар алхан ихэд сэтгэл тэнүүн явж харагдав. Улмаар шилэн тавиуртай жин өмнөө тавьсан буурал эмгэн дээр очоод ихэд элгэмсүү хандаж “Эмээ би жингээ үзчих үү” хэмээн гарч зогслоо.

Тэгээд өөрийн жин хэд хүрснийг хараад нэг их гайхсан ч үгүй “Өө, би 75 килограмм байдаг юм, яг л тэр хэвээрээ байна” гээд мөнөөх эмээд төлбөрийг нь өгчихөөд инээмсэглэж одоход хажуугаар нь зөрсөн охид “Соёлтой, бас царайлаг залуу байна шүү” хэмээн шивэр авир хийлцжээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
23 onii hvn(192.82.87.211) 2025 оны 03 сарын 13

yamar aimar hereg boloo we

1  |  0
lll(182.160.25.60) 2025 оны 03 сарын 13

uhsen hoinoo ene odoo hen ym

1  |  0
ккккк(202.179.29.84) 2025 оны 03 сарын 13

энэ комент бичсэн хүмүүс мэдрэл муутай юмуу? та нарын жингээ гудамжинд үзэх хэнд хамаатай юм бэ? энэд нэг наагий гэдэг юу ч юм хийдэг залуу жингээ үзсэн гэж бичжээ.

1  |  0
Bnnmm(122.201.18.189) 2025 оны 03 сарын 13

Gudamjnii jin deer bi lav neeh jingee uzeh gej zogsdoggui huurhii hugshin hun baival mungu uguh gej jingee uzdegdee gej

1  |  0
Top