Өчигдөр 4 иргэн малтайгаа шуурганд төөрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Галзуу харын худаг” хэмээх газар цасаар шуурч иргэд малтайгаа цасан шуурганд уруудаж, төөрсөн байна. Тэднийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг шуурхай явуулан эсэн мэнд олж авсан байна. Шуурганд Н /35 настай эрэгтэй /, Б /24 настай эрэгтэй/, О /31 настай эрэгтэй/, Н /34 настай эрэгтэй/ нар 20:00 цагийн орчимд төөрсөн байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top