Өнгөрсөн бямба гариг буюу тавдугаар сарын 11-нд нэг гэр бүлийн гурван хүнийг дайрч хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Уг хэргийг үйлдсэн хэрэгтэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор автомашиныхаа эвдэрсэн эд ангийг сольж байх үед нь цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн барьсан байна. Хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд одоогоор мэдээлэл өгөх боломжгүй хэмээн албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )