Хүчтэй шороон шуурганд олон айлын гэр нуржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 13

Нийслэлд хотод өчигдөр орой болсон хүчтэй шороон шуурганы улмаас олон айлын хашаа, гэр нурж багагүй хэмжээний хохирол учирсан байна. Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд дөрвөн айлын гэр нурсан бол Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хэд хэд айлын гэр шуурганд нуржээ.   Мөн зарим үүрэн холбооны операторын сүлжээ унаж,  Сүхбаатар дүүргийн зарим хороодод цахилгаан түр хугацаагаар тасарчээ. Ирэх өдрүүдэд хөдөө орон нутгаар ч байгалийн гамшигт үзэгдэл болж магадгүй гэж Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
stpd(97.113.107.173) 2025 оны 03 сарын 13

1921 oni ueiin Xureenii zurag tavichixsan baimaargui umaa. Esvel Ulaanbaatar maani unexeer iim xaragdaj baigaa umuu?

1  |  0
Top