“Хайрын дууч” С.Сэрчмаа урд хөршид гаргаж байсан "Цагаан сүүний домог" цомгоо тун саяхан монголчуудад зориулан дахин худалдаанд гаргасан билээ. Тэгвэл дуучин бүсгүй ойрын хугацаанд "Бүсгүйн аргамж" шинэ цомгийн баяр, киноныхоо нээлтийг хамтад нь тэмдэглэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Өөрийн амьдралаас сэдэвлэсэн сонирхолтой кино хийж байгаагаа дуулгасан тэрбээр "Би явлаа, баяртай” хэмээх дэлгэцийн анхны бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох аж. С.Сэрчмаа киноныхоо гол дүрд өөрөө тоглож, продюссерээр нь ажилласан бөгөөд хувийн амьдралдаа тохиолдсон олон үйл явдлыг дэлгэрэнгүй харуулахаар шийджээ. Тэрбээр киноныхоо зураг авалтыг Монгол, Хятад, Герман гэсэн гурван орныг дамжиж хийсэн аж. “Сэли” продакшны анхны уран бүтээл болох энэхүү киног дуучин С.Сэрчмаа саяхан бурханы оронд заларсан ээждээ зориулж хийж байгаа юм байна. Мөн залуу бүсгүйчүүдэд ухаарал хайрлах бүтээл болж байгаагаараа онцлог ажээ. Дуучин бүсгүй шинэ цомог, киноныхоо нээлтийг ирэх сард хийх бодолтой яваа гэнэ лээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
хужаа нарын удмыг үндсээр нь устгах хэрэгтэй. нэг юм хийгээч монголчуудаа.
Чадаж байгаа бол арга байхгүйээ. Шарандаа худлаа муулхийн. Амжилт сэрчмаа