“Чи минь байгаа болохоор” тоглолтоо өнгөрсөн жил UB паласын их танхимд амжилттай хийж байсан Хурд хамтлагийн гоцлол гитарчин ая зохиогч Д.Отгонбаяр тоглолтынхоо эх бичлэгийг чанарын өндөр түвшинд DVD хэлбэрт буулган худалдаанд гаргаж байна. Тоглолтынхоо үеэр үзэгчдийн уухай, алга ташилтаар дүүрэн байсан хэдий ч үзэгчдээс дахин тоглооч гэсэн хүсэлт ихээр ирсэнтэй холбогдуулан ийнхүү DVD гаргаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )