Ерөнхийлөгч өнөөдөр Хүй долоо худагт мод тарина

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 11

Жил бүрийн тав, зуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон Монгол Улсын Ерөнхийлөгч зарласан байдаг. Айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалдаг. Тэгвэл "Мод тарих Үндэсний өдөр" өнөөдөр тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хүй долоо худагт очиж мод тарих юм байна. Ерөнхийлөгч өнгөрсөн жил “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчныг хамгаалах  чиглэлээр идэвхтэй үйл  ажиллагаа явуулж байгаа олон хүнийг төлөөлүүлэн зарим иргэдийг төрийн өндөр цол, одон медалиар шагнаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top