Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНСУ-ын Боловсролын яамны хамтын ажиллагааны хүрээнд багш солилцооны хөтөлбөрт өнгөрсөн жил 40 багш хоёр үе шаттай хамрагджээ. Харин энэ жил 25 багш хамрагдахаар болж БНСУ руу хүлгийн жолоо заллаа. БШУ-ы сайд Л.Гантөмөр өчигдөр багш нарт батламжийг нь гардуулан өгсөн юм. “Ерөнхий болон тусгай дунд боловсролын сургууль, цэцэрлэгийн 25 багшийн 14 нь аймаг, орон нутгийнх аж.
Энэ жил орон нутгийн багш нар анх удаа багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж байгаагаар онцлоготой юм. Багш нар 2.5 сарын хугацаатай цалинтай дадлагажих сургалтад суух явцдаа хичээл заана. Харин БНСУ-ын 25 багш наймдугаар сарын сүүлээр манай улсад ирэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )
5 нь эргэж ирнэ гэж бодож байна