Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 10

 Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна.

2013 оны 05 дугаар сарын 09-ний 20 цагаас 05 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө бүх нутгаар16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

                            2013 оны 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 12-нд төвийн ихэнх нутгаар, 13-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд нутгийн төв хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top