Маргааш “Цусны өдөрлөг” болно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Үндэсний мэдээллийн төвд маргааш  “Цусны өдөрлөг”-ийг 8.30-11.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Ийнхүү бусдын амь насыг аврахын төлөө иргэд болон албан хаагчдийг сайн дураараа цусаа хандивлахыг уриалсан байна.

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон Монголын донорын холбооноос энэ өдөрлөгийн зохион байгуулж байгаа бөгөөд сайн дурын үндсэн дээр энэ ажлыг  хийх юм. Мөн бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд энэ өдөрлөгт нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлаж болох юм байна.

“Та цусаа өгөхийн өмнө биеэ бэлдэх хэрэгтэй. Хоёр хоногийн өмнөөс архи, дарс уулгүй, бүтэн нойртой хоносон байх ёстой. Мөн өөх тостой хоол идэх ёсгүй. Мөн сүү болон сүүтэй цай уух хэрэггүй. Цусаа өгөхийн өмнө шингэн зүйл сайтар уугаарай. Ариун цэврийн шаардлага хангаж усанд орсон эсвэл гарын шуугаа сайтар угаасан байх ёстой бөгөөд жирэмсэн, өмнө нь шарлаж байсан, элэгний В, С вирустэй, эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэж байгаа бол цусаа өгөхгүй. Цусаа өгснөөр та цусны бүлгээ үнэгүй тодорхойлуулна. Түүнчлэн ДОХ, БЗХӨ, В, С вирустэй эсэх зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боломжтой ” гэж Монголын донорын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eegi(119.40.102.43) 2025 оны 03 сарын 13

bolnoo demjij bna

1  |  0
uyanga(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

undesnii medeellin tow gj hn bdiin tsusaa ogmoor bhiin

1  |  0
Top