Б.Лхагвасүрэн: Чамдаа хайргүй байхын аргагүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

"Чамдаа хайргүй байхын аргагүй"

Уул бууралтахад ухаарч хамт байлаа
Урийн шувууд ирэхэд ганганаж хамт байлаа
Найр хайрын дунд уярч хамт байлаа
Нас насны хөлд улирч хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Өвөг дээдсээ нутаглуулахад уйлж хамт байлаа
Өлгий живх хоёр оёход инээж хамт байлаа
Үүл нарны ээлжинд үргэлж хамт байлаа
Үхэхгүй юм шиг ургаж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Он жилүүдийн урсгалд элж хамт байлаа
Од харваж унахад эрж хамт байлаа
Саахалтын чинээхэн холдоход зүүдэлж хамт байлаа
Санаан зоргоороо хоёулаа эрхэлж хамт байлаа
Чамдаа би хайргүй байхын аргагүй

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөдөлмөрч(66.181.179.53) 2025 оны 12 сарын 05

Бүх зүйл худал санагдавч \nАав ээжийн хайр , амрагийн хайр л үнэн юм

0  |  0
Хөдөлмөрч(66.181.179.53) 2025 оны 12 сарын 05

Бүх зүйл худал санагдавч \nАав ээжийн хайр , амрагийн хайр л үнэн юм

0  |  0
Зочин(124.158.64.251) 2025 оны 03 сарын 13

Бичиж аваад хадгалах бус дуулсан нь дээр шүүү.

1  |  0
Отгоо(202.55.188.33) 2025 оны 12 сарын 05

Их гоё шүлэг шүү

2  |  0
zoloo(182.160.42.239) 2025 оны 03 сарын 13

Engiin yum shig ene shulggig inshtal yagaad ch yum uuriin erhgvi nulims garch baina.

3  |  1
tsegii(122.201.18.50) 2025 оны 12 сарын 14

Neeree samsaa sharhirtal goy gargaj bichjee bichij avaad hadgalnaa

3  |  2
Top