Өчигдөр цагдаагийн байгууллагад "Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах "Төв номын сан"-ийн гадна зодуулсан хүн байна" гэх дуудлага иржээ. Мэдээллийн дагуу холбогдох албад очиж шалгахад "Мандах" дээд сургуулийг төгсөж, хонхны баяр тэмдэглэж байсан Т-г нөгөө ангийх нь гэх Д нь согтуурсан үедээ үл ялих зүйлээс маргалдан бусадтай бүлэглэн зодож, эрүүг нь хугалж гэмтээсэн байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн 1-р хэлтэс шалгаж байгаа аж.
Дашрамд дуулгахад Нийслэлийн цагдаагийн газраас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Төгсөлт" арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Их дээд, Ерөнхий боловсролын сургууль, коллежийн төгсөлт болж байгаатай холбогдуулан архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуй нэгжид чиглэл өгсөн байна. Тодруулбал 21 насанд хүрээгүй хүнд архи, согтууруулах ундааны зүйл худалдахгүй байх, төгсөлтийн баярын үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд архигүй цэсээр үйлчлэх тухай албан мэдэгдэл өгч, цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллаж байгаа талаар НЦГ-ын хэвлэлийн төлөөлөгч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэмөнх хэллээ.

Сэтгэгдэл ( 1 )
Uchigdur tsirkiin gadaa baliartaad arhidaad bsan yum..zavaan yumnuud yag ingehgeed bsan yum...ingej baliartaj honhny bayar temdegledgiig boliulaldaa!!!!!