Бүхэл бүтэн нэг гэр бүлийг галдан шатаасан аймшигт хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Хэргийг эргэн сануулвал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Л.Наранбаатар нь эхнэртэйгээ муудалцаж, улмаар эхнэр нь гэртээ харьсан хойгуур өс хонзон санаж хадмындаа гал тавьж, нэгэн гэр бүлийн зургаан хүнийг хөнөөсөн юм.
Хүний сэтгэлд багтамгүй ийм аймшигт хэрэг үйлдсэн Л.Наранбаатар гэгч нь “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч, ээж, дүү хоёр нь ээлжлэн сахиж байгаа аж. Учир нь уг хэргийг хийснээс хойш хэд хэдэн удаа амиа хорлох гэж оролдсон байна. Иймээс түүнийг цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд гэрийнхнээс нь гадна цагдаагийн хоёр алба хаагч харгалзаж байгаа аж. Хэрэгтэн Л.Наранбаатарыг гэр бүлийнхэн нь эмнэлэгт сахихаас татгалзаж байсан гэнэ. Учир нь түүнийг энэ аймшигтай хэрэг хийсэнтэй эвлэрч чадахгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр Л.Наранбаатарын бие одоогоор сайжирч байгаа бөгөөд удахгүй эмнэлэгээс гарах юм байна.

Сэтгэгдэл ( 6 )
buudaj horooh heregtei
naadaxaa alaach zurgaagiin zurgaa xun alsan aluurchin sh dee amiig amiar ni
ene adguusiig vhsen gej sonsson vheegvi yum uu hairan zardal tarchilaaj aluul taarna alaachee tertee tergvi yl n todorhoi
shuud amidaar ni dahiad shataaj alwal taarsan zerleg nowsh
tonilgo naadhaa