Өнөөдрөөс ЗЦГ-аас ГХЯ-ны уулзвар хүртэл зам хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Дандарын гудамж буюу Цайз захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замыг хааж, засварын ажил хийж байгаа. Тэгвэл өнөөдрөөс Замын Цагдаагийн газрын уулзвараас Гадаад харилцааны яамны баруун урд уулзвар хүртэл 1.1 км авто замыг хааж хучилтын ажил хийхээр болсон байна. Энэ ажил 10 хоног үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 19-ны өдөр дуусах төлөвлөгөөтэй ажиллах юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top