Айлын мал хүчдэлд цохиулан үхжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 09

Цахилгаан тоноглолынхоо аюулгүй байдлыг иргэд бүрэн хангадаггүйгээс сүүлийн үед цахилгаантай холбоотой хэрэг ихээр гарах болжээ. Энэ сарын 3-ны өдөр агаарын шугамын тулгуур унан ойр орчмын айлуудын мал хүчдэлд цохиулж үхсэн хэрэг гарлаа.

Тодруулбал: Өнгөрсөн сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Зуунмодны зусланд айлын гаднах цахилгааны кабель залгаа хийгдсэний дээр тухайн газрын хөрс нь намагтай, нойтон байснаас чийг авч, залгаасаараа гэмтэн, газардлага гарсан, мөн энэ сарын 1-ний өдөр Нийслэлийн авто замын эзэмшилд байдаг Баянзүрх дүүргийн 10кВ-ын агаарын шугамын 53-р тулгуурт газардлага гарсан, 3-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд хувийн эзэмшлийн дугааргүй, 10кВ-ийн агаарын шугамын тулгуур хугарч, унасны улмаас ойр орчмын айлуудын нийт 5 үхэр, 1 адуу хүчдэлд цохиулан үхсэн байна.

Тиймээс иргэд та бүхэн урин дулаан цагийг ашиглан хувийн эзэмшлийн цахилгаан шугам, тоноглолынхоо бүрэн бүтэн, аюулгүй байдалд анхаарч, мэргэжлийн байгууллагад хандан тодорхой хугацаанд тогтмол засвар үйлчилгээ хийлгэж байхгүй бол хүн мал, осолдох аюултай байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(49.0.156.114) 2025 оны 03 сарын 13

namaig baga baihad eejiin naiziinh n huu huchdeld tsohiulj nas barj bilee. Boroo orsnii daraa huchdeliin utas gazart unaad ter hawiin gazar n ter chigtee damjuulagch bolchihdog yum shig bn lee sh dee

1  |  0
зочин(202.9.47.130) 2025 оны 03 сарын 13

Хүчдэлд цохиулаад үхсэн бол мах нь хот руу орж ирнэ дээ. Хүмүүс мөнгөний төлөө яахаас ч буцахгүй болсон.

1  |  0
Top