Зуны улирал эхэлсэнтэй холбоотой барилгын материалын үнэ яригддаг. Энэ жилийн хувьд хэдэн барилга шинээр барихаас шалтгаалж, барилгын материалын үнэ ханшийг тогтоогоод байна. Мөн арматур, цемент импортлогч нарт хөнгөлөлттэй зээл өгч эхэлсэн бөгөөд импортлогч нараас түүхий эдийнхээ үнийг тогтвортой барих амлалтыг аваад байгаа юм.
Түүнчлэн “Хөтөлийн цемент- шохой” ХК-ийн өргөтгөлийг ирэх сард хийж дууссанаар дотооддоо жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой болох юм. Харин дараа жил гэхэд дотооддоо гурван сая тонн цемент үйлдвэрлэдэг болно гэж үзэж байгаа бөгөөд барилгын гол түүхий эд барих орон сууцны үнийн хөөрөгдөлд барилгын материалын үнэ нөлөөлсөн гэдэг шалтаг тоочихгүй болох нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )