Улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор нь хязгаарлахгүй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Зуны саруудад нийслэлд хийгдэх зам засварын ажлын талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 18 байршлын 33 газарт автозамын ажил хийгдэж байгаа. Цаашлаад шинээр нэмэгдэх ажлуудтай нийлээд нийт 60 гаруй цэгт ачаалалтай ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тиймээс иргэдийн бухимдлыг багасгах үүднээс энэ зун автомашины дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оруулъя гэсэн саналыг Нийслэлийн авто замын газраас гаргасан юм. Тэгвэл нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Автозамын газрын дээрх саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэн, өдөр бүр дугаарын хязгаарлалт хийхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top