Намын үзлээс болж хүүхдийн аминд хүрсэн эмчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Увс аймгийн Зүүнхангай сумын Эмнэлгийн эрхлэгч Л.Мянганбаярын хариуцлагагүй, хайнга байдлаас болж, нярай хүүхэд эндсэн хэрэг гарсан. Болсон хэргийг сануулвал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд Иргэн н.Гэрэлт-Од ой дөрвөн сартай хүүгээ үзүүлэхээр Л.Мянганбаяр эмчид ханджээ. Гэвч тэрбээр хүүгийн аав АН-ыг дэмждэг учраас хүүхдийг нь үзэхээс татгалзаж намын даргадаа үзүүл хэмээн буцааж, хүүхдийн аминд хүрсэн гэдэг. 

Ингээд зохих эмчилгээг хожимдуулж хийснээс болж н.Гэрэлт-Одын нэг нас ой дөрвөн сартай хүү эндсэн юм. Гэтэл Увс аймгийн цагдаагийн хэлтсээс нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Эндсэн хүүг дунд чихний үрэвсэл гэсэн оноштойгоор нас барсан хэмээн мэдээлсэн байна. Энэ мэт цагаан халаад өмсөж, хүний алтан амийг аврах эмч нар өөрсдийн эрх ашгийн төлөө балчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсал төрмөөр. Эрүүл мэндийн сайд өөрсдийн намын төлөө үхэн хатан зүтгэж байхад, доод албан тушаалтан нь мөн намынхаа төлөө эх орны ирээдүй болсон бяцхан үрийн аминд хүрлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top