Энэ онд 106,6 км авто замыг шинэчлэх ажлыг хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Энэ онд Улаанбаатар хотод шинээр барих болон өргөтгөн шинэчлэх замын ажлын талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж “Энэ онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 36 орчим тэрбум төгрөгийн 106,6 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх ажлыг хийнэ. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан хөрөнгө оруулалтын ажлуудын тендерт Нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажиллах  бөгөөд 10 сарын 31 гэхэд төлөвлөгөөт замын ажлуудыг дуусгах юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 3 байршилд замын ажил эхэлж, зам хаасан байгаа бөгөөд цаашид ажил нь эхэлсэн замуудыг тодорхой хугацаагаар хаана. Энэ үеэр автозамын ачаалал багагүй нэмэгддэг учраас иргэд аль болох бүтээн байгуулалтын ажлыг хүндэтгэн, уур бухимдалгүйгээр ажлаа амжуулахыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top