Энэ сард нефть бүтээгдэхүүний үнэ буурна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрсөн сарын сүүлчээр мэдээлэл хийхдээ нефть бүтээгдэхүүний үнэ энэ сард хямдрах боломжтой гэж байсан. Тэгвэл Газрын тосны газраас өгч буй мэдээллээр манай улс БНХАУ, БНСУ, Белорусь улсаас нефть бүтээгдэхүүн худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байгаа аж. Тийм учраас энэ сард багтаад нефть бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ буурах боломжтой болж байгаа юм. Гэхдээ нэгэн зэрэг бүх компани шатахууныхаа үнийг бууруулахгүй. Эхний ээлжинд аль компани хэдэн төгрөгөөр хямдруулах вэ гэдгийг тухай бүрт нь Газрын тосны газраас нийтэд мэдээлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top