Аливаа үйл явдал өрнөхийн хэрээр хэргийн учиг тайлагдаж, асуудал тодорхой болдог. Харин үйл явдлын өрнөл, оргил хэсгийн дүр зургийг олон нийтэд дэлгэхээс эмээж, зангилаатай хэргийг хав дарах сонирхол “ашиг эрэгчид”-ын дунд байгаа учраас л С.Зоригийн, Д.Энхбатын гэх хэргүүд таавар хэвээр байсаар байна.
Улстөрийн аллагад өртсөн С.Зориг агсны араас Дамирангийн Энхбат гэгч хүнийг хүчнийхэн зүгээр л “явуулчихсан”. Түүнийг уг аллагад холбоотой гэдгийг нь баталж, нотолсон зүйл байхгүй учраас л өнөөдөр хүн хулгайлсан гэх хэргийн ээдрээ тайлагдахгүй, түүгээр ч барахгүй Б.Хурц гэгч эрхэм хүн хулгайлсан хэргээр харийн газар шоронд сууж, хулгайлуулсан сэжигтэн нь амиа алдаж, хардлага сэрдлэгэ, таавар өрнүүлсэн он жилүүд хөвөрч, жил бүрийн 10 дугаар сарын 02-ны өдөр “С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг хэзээ илрэх вэ” гэх утга бүхий нийтлэл хэвлэлүүдийн нүүр хуудсыг “чимдэг” болсоор 15 жилийг ардаа орхилоо.
Хэрэг ийн өрнөсөн өчигдрийг бодвол өнөөдөр Монголын улстөр дэх бохир бизнес зах зухаасаа илчлэгдэж арьсаа хуулуулсан хархнууд орох газраа олж ядаж байна. Гэхдээ өчүүхэн зүйл л илэрч байгаа гэдгийг улстөрчид, хууль хүчнийхэн өөрсдөө мэдэж буй. Харин нийгэм бол үүсээд буй нөхцөл байдалд дүгнэлт хийж, өнгөцхөн хамсан авлигын дүр зураг ийн харагдаж байгаа ч лавшруулбал бүхэл бүтэн улсын тарчигхан төсөвөөс илүү гарах хөрөнгө мөнгөний асуудал яригдана гэдгийг гадарлаж байгаа.
Үүний нэг нь авлигын загалмайлсан эцэг гэгдээд байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг. Өчүүхэн юм. Шүүх хурал дээр очиж унана. Эрс няцаалтад хариугүй болно гээд л. Гэхдээ л Н.Энхбаяр гараа хумин зүгээр суугаагүй нь мэдээж. Хэлмэгдэж байгаа ч, хийсэн байгаа ч хэргүүд бий нь бий байх.
Харин хамгийн сүүлд түүний нэр холбогдсон асуудал нь Францаас хулгайлагдан ирээд амь насаа алдсан Дамирангийн Энхбат агсны хэрэг. Өнөөдөр Б.Хурц гэгч хулгайч л хулгайлж ирээд ийм асуудал болчихлоо, түүнийг хорих шалгах хэрэгтэй гэж хэсэг бусаг “хэрээнүүд” гуагчаад байгаа болохоос бус түүний ар талд хэн зогсож, гар хөлийг нь хөдөлгөж байв гэдэг асуулт бий. Өөрөөр хэлбэл Францад өөр нэрээр орогнол хүсэгчээр бүртгүүлсэн Д.Энхбатыг танилаар нь далимдуулан Францын Ле Хавре хотод ирүүлж, ирмэгц нь зодож нүдэн, цахилгаанд цохиулан эсэргүүцэл үзүүлэх боломжгүй болгосны дараа Брюсел хот дахь элчингийн байранд хэдэн хоног хорьж “амрааж” байгаад ухаан алдуулан Берлины Тегель нисэх онгоцны буудалд тэргэнцэртэйгээр авчирч гаалийн хяналтын бүсээр дипломат паспорттойгаар нууцаар гаргах сценарийг хэн бичиж, хэн үүрэг өгөв гэдэг асуулт энэ хэргийг илэртэл нь байх биз.
Гэвч хамаг муу муухай бүхэн нь олны нүдэнд ил харагдаад байгаа МИАТ, ТЕГ, ЦЕГ, Дипломат алба, Германд Элчин сайд байсан Д.Тэрбишдагва, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц, хил, гааль, шүүх, прокурор гэх мэт албадын ажилтан, албан тушаалтнуудын л асуудал хөндөгдөөд байхаас бус анх энэ ажлыг сэтгэж, Д.Энхбат агсныг хулгайлах тушаалыг өгсөн битүү эзний асуудал хөндөгддөггүй.
Харин сүүлийн үед тушаал өгсөн нууц ноёнтоноор нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тодроод байна. Хэрэг явдал болсны дараа түүнийг энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байжээ гэж байсан боловч тийм биш бололтой.
Тухайн үед Д.Энхбат агсны өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Санжаасүрэн хэвлэлд ярицлага өгч Д.Энхбат агсныг Францаас хулгайлсан хэргийн эзнээр Н.Энхбаярыг шууд нэрлэчихлээ.
Үүнээс өмнө С.Зориг агсны хөнөөгдсөн хэргийн эзнийг МАХН /МАН/ олсон болж амлалтандаа хүрэх, үүнийгээ улстөрийн рейтингээ өсгөх буюу улс төрийн ашиг хонжоо болгох сэдлээр үүрэг өгсөн байж болзошгүй учраас тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Энхбаярыг шалгаж магадгүй хэмээн хэвлэлүүд бичиж байсан юм. Гэтэл одоо шууд нэрлэгдэж байгаа нь нэгийг өгүүлж буй биз ээ.
Хүн хулгайлсан онц аюултай гэмт хэргийг хил дамнуулан зохион байгуулсан нь төр засгийн их өндөр түвшинд зохион байгуулагдсан гэх бөгөөд өмгөөлөгч Л.Санжаасүрэн “Сэдэж, хатгаж, төлөвлөж, гүйцэтгэж, хамжиж, тусалж, ул мөрийг арилгаж, нуун далдалсан гэх мэт үйлдэл бүхнийг гүйцэтгэсэн субьект байгаа. Угаасаа ийм л асуудлыг зохион байгууллалттай үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үздэг. Ийм зохион байгуулалттайгаар миний үйлчлүүлэгчийг олон улсын болон, Монгол Улсын хуульд үл нийцсэн аргаар баривчилж авчирсныг “хулгайлж” гэсэн мэдээлэл өмгөөлөгч хиймэгц л Монгол Улсын ерөнхийлөгч “мэдээгүй” гэсэн няцаалтыг засаглалын нэг түшмэл яаруу сандруу хийгээд сүүлд нь амаа хамхисан. ЦЕГ нь “Бид авчирсан” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр “том том” дуугарч, эцэстээ “Бид огт оролцоогүй” гээд мөн л таг чиг болсон. Ингээд анх үгүйсгэж байсан ТЕГ нь сүүлдээ Д.Энхбатыг авч ирсэн болж таарсан.
Үүнийг 2003 онд төр засгийн эрхэнд байсан МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр зохион байгуулсан гэж би үздэг” хэмээжээ.
Мөн “Н.Энхбаяр л Монгол Улсын цагдаа, тагнуул, дипломат, хил, гааль, МИАТ, бас прокурор шүүхийн нэр бүхий ажилтныг зохион байгуулж, Д.Энхбатыг хулгайлж авчирсан байж болох нь олон баримтаар нотлогддог” гэжээ.
Ийнхүү зочид буудал, хэвлэлийн үйлдвэр зэргийг хууль бусаар хувьчлан авсан хэргээр нарсанд суух болсон “Загалмайлсан эцэг” Н.Энхбаяр хүн хулгайлах хэргийн загалмайлсан эцэг болж хувирлаа.
Нэг талаар энэ хэргийн захиалагч эзнийг Н.Энхбаярыг гэж байгаа нь айсуй Ерөнхийлөгчийн сонгууль, улстөрийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой төдийгүй Н.Энхбаярын гэх хэрэг замхрах, цагаадах асуудал хүчтэй яригдаж байгаа үед түүнийг буруутгах “Бор шувуу”-г хэн нэгэн нисгэлээ гэж харж магадгүй. Гэсэн ч улс гүрэн дамжуулан хүн хулгайлсан онц ноцтой гэмт хэргийн талаар тухайн үеийн Ерөнхий сайд огт мэдээлэлгүй байсан гэх нь юу л бол гэх хардлага бас бий. Аливаа асуудал хоёр талтай байдгийн адилаар асууж, шалгаад үзэхэд гэмгүй л байх.
Үхсэн хүн үг хэлэхгүй, босч ирэхгүй ч гэсэн түүний нэр төрийг сэргээх, эл хэргийг хэн захиалж, хэн хэлмэгдүүлэв гэдэг асуудлын учгийг тайлахаар Д.Энхбат агсны үр хүүхдүүд нь Францын Засгийн газар болон Европын холбооны хууль хяналтын байгууллагууд, олон улсын хүний эрхийн байгууллагуудад гомдол хүсэлтээ хүргүүлсэн билээ. Алдсан хүн арван тамтай гэгчээр хардагдсан, сэрдэгсэн бүхэн шалгуулж буруутай эсэхээ шүүхээр тогтоолгосон цагт эл асуудал Н.Энхбаярын нэрнээс холуур тойрох биз ээ.
Ж.Нарангарав
Сэтгэгдэл ( 46 )
ENE HURTS GEDEG HVN HAYATADIIN TAGNUUL BAIHAA IH YUM MEDEN BAS ERONHIILOGCHIIN IVEELD BOON YALTAN BAIJ TOM TORIIN BAIGUULAG UDARDAG GEHEER NEGL BISHEE BITEGII NVVR OG UDAHGVI SHORON DHIIGEED BAITSAAGAAD BAI NEGL SEJEGTEI NOVSH DOO
Хурц гэдэг хэн бэ энэ айхтар залуу даа их юм мэднээ Зоригын хэргийг илрүүлчихнэ бараг л илэрсэн шалгаж байна намайг УИХ ын гишүүн болгоод өг тэгвэл Зоригийн хэрэг илэрнэ тэгэхгүй бол миний албан тушаал багадаад энэ хэрэг илрэхгүй болох гээд байна гэж ирээд л телевизээр яриад байсан МӨРӨН хэрэг илрүүлсэн нь хаа байна Нэр нь дуулдахгүй зүс нь харагдахгүй алга болсон Харин сая МАН намын сурталчилгаан дээр цогж яваа харагдав ЭНЭ НӨХРӨӨС Л ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ХҮНИЙГ АСУУХ ХЭРЭГТЭЙ САНАГДДАГ өөрийн нь ам байна зурагтын бичлэг нь ч одоо алга болоо биз дээ

ard in Nyamdorj l bsan bh daa
Hurz gedeg Hujaagaa shorond hiigeechee
ohguienhbayart uur tuhchih hereg oldohgui bolohoor hulgaich tsaraitai hurtsaar gerchluulj bgaa gutgeh ni ee
угаасаа Энхбаяр намаа сонгуульд ялуулах гэж Энхбатын сул талыг ашигласан энэ талаар олон нийтлэл гарсан талийгаачийн хохирсон талынхан захиалагч хэн бэ гэдгийг маш сайн мэдэж бгаа
hurts hulgaich vhehtee vher buugaa gegcheer hoorhii enhbayrluu chihej vzej b.n chi muu golog shangaa hvrtnee gaigvi
mun****vaa l gehees uur heleh ug oldohgui yum daa hervee Enhbayar bsan bol yu gej AN-iinhan shal demii hils heregt helmegduulen shiitgeh yum belen faktaar l yallana shuu dee
enhbayr anhnaasaa ooroo tenegteegui bol udii hurtel hunii haraal baga ideh baisan busuu erguu tolgoi hana morgohoos yuah be bolj
Tegeed hurts 3dahi hoer chin ham heregtnuud gesen ug uu
ХҮҮЕ ЭНХБАЯРЫГ ЯМАРЧ УТГАГҮЙ ХЭРЭГТ ХЙИГЭЭД АТГ ШИВШИГЭЭ ДЭЛГЭЭД БАЙГАА ЮМ ЭНХБАТ АГСАНЫ ӨМГӨӨЛӨГЧӨӨС МЭДҮҮЛЭГ АВААД ЭНХБАЯРААА ЯЛЛА. ТЭГЭЭД ХЭЛМЭГДҮҮЛСЭНЭЭ ЦАЙРУУЛ ХУРЦАА ЮУ ХҮЛЭГЭЭД БАЙГАА ЮМБЭ САНЖААСҮРЭН ГЭДЭГ ӨМГӨӨЛӨГЧ ОДОО АМЬД СЭРҮҮН МАНТААГААД ЯВЖ БАЙГАА

Enxbayaraas oor xen tushaal ogox ym xen ch ogch chadaxgui baisan shuu dee medeej Xurtsad uureg ogson xun ter ueiin Eronxii said baisan N. Enxbayar monoos mon. Xurts gantsaaraa sanaachilaad Enxbatiig barivchilaad avaad ireegui
Dorligjav Hurts Elbegdorj nariin Enhbayariig uhuuleh geed baigaagiin gol shaltgaan l ene bh hervee ter uhchihvel Enhbayariin zahialgaar Enhbatiig barivchisan geed l uhsen hund uiliin uree daalgaad l unguruh bh daa iimd Enhbayariin ami nasiig hamgaalaltand avah heregtei

Энхбаярыг шороотой хутгаж чадвал нэрд гарсан сэтгїїлч болно гэж ойлгодог сэтгїїлч гэх хуурамч хїмїїс олон болжээ хєєрхий.
Mongol gej uls GA hiij chaddagiig baruuni Tusgai albad marthaargui ...
Mongol gej uls GA hiij chaddagiig baruuni Tusgai albad marthaargui ...
еер хэн байхийн бэ
Aimaaraaa hvvrnvvd ajil alba ashiglan tsaashid .ner hvndee erh yambnaasaa salahgvin tuld yu ch hiij chaddag araatnuud enhbzyr bol yg mangas ene araatniig shuud tonilgo
gutgelegee zogsoo. odoo hurtsiin ard elbegdorj baigaa

hoorhii doo ene taliigaach Enhkbat
gadaadad bgaa buh mongolchuud huuramch nereer tsagaachildag yum daa
за бас л Энхбаяртай холбосон уу. Тэр хүнтэй холбоогүй юм байна уу. Элбэгдорж холбоогүй гэнэ үү. Тэгээд л Хурцыг үхэн хатан чөлөөлүүлсэн байх. Захиалгат сэтгүүлч минь болиорой. Шоронд байхдаа хүртэл Элбэгдоржийн хүчтэй өрсөлдөгч байгааг бодоход энэ хүн ч аргагүй хүчтэй юм аа
Тэр ХУРЦ. гэдэг хулгайчийг л барьж байцаах хэрэгтэй ш дээ хvн хулгайлдаг хулгайч дахиад юу ч хулгайлсан юм билээ улсын адил хийж байсан баагийгийн эхнэр САРНАЙ нь монголдоо томоохонд орох САРНАЙХ. Гоо сайхны салонтой Зайсанд тэрбумтнуудтай зэрэгцэн филиппин зарцтай тансаглаж байдаг билээ МИАТ н тuлuuлuгч хийж байсан гэж байгаа Солонгост. МИАТЫН хэрэгтэй ч холбоотой байх. Ээбийг буусны дараа их юм амсах байх дас энэ баагий
huue 7 buudald neg emee huluu hugalsan bna lee terniig Enhbayar arai shorongiin hashaanaas ali neg chuluund zahialga uguud budruuleed huliig in hugalchihsan yum bish biz dee
Сэлэнгэ аймгийн ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбад мөргөх аялалд урьж байна. Аяны их зам ХХК 99945545
Сэлэнгэ аймгийн ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбад мөргөх аялалд урьж байна. Аяны их зам ХХК 99945545
ene ch dee erunhiilogchiin songuulin show biz dee. hen negen hen negend heden ym atguulaal nuguuh n iim ym yrij bga biz. vneheer l tiim baisan ym bol tuhai ved ervvl saruul bhad n asuuj todruulj baitsaah baisan biz. ene hudlaa medeelel bna daaa
Enhbayar gegch hun odoo sain saihan ywaa ch uhliin muugaar uhej hoich nasandaa hezee ch amar amgalang olohgui dee.burhan bidniig bugdiig ni harj baigaa