Өчигдөр Монголбанк хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Банкууд 18 сая ам.долларыг 1433.66-1436 төгрөгийн ханшаар, 37 сая юанийг 232.60-232.80 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн бөгөөд энэ дагуу Монголбанк 10.5 сая ам.долларыг 1435 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалдаж, валютын захад ам.доллар нийлүүллээ. Харин юань худалдан авах саналыг биелүүлээгүй юм. Түүнчлэн энэ өдөр банкууд валютын своп хэлцлээр 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк энэхүү саналыг 100 хувь биелүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )