Бүх нийтээр мод тарих өдөр ирэх бямба гаригт болно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Энэ сарын 11-нд буюу ирэх бямба гаригт бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байна. Бүх нийтээрээ мод тарих өдрийн нээлтийн ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм.

Ерөнхийлөгчийн 2010 оны 4-р сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

Мөн ойн тухай хуулинд 16 нас хүрсэн иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах үүрэгтэй гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ga(202.9.47.131) 2025 оны 03 сарын 13

heden tsagaas boloh bol modnii suulgats awch ochih estoin boluu yag yah estoi we

1  |  0
Top