Уяач Г.Чинболорын хуучраагүй зургууд

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Уг нь дуучин Г.Чинболор. Бүр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гээч. Гэтэл сүүлийн үед хурдан удмын адуучин болсон төдийгүй хурд шандастайгаараа алдартай галшар удмын хурдан буяныг худалдан авч өөрийн нэрээр уралдуулах болсон байна. Дуучин Г.Чинболороор "овоглуулсан" хурдан удмын адуу ч эзэндээ хүссэнийг нь дуулгаж байгаа төдийгүй мань эр ч хурдан адууны панзчин болсон гэдэг. Тэрбээр сүүлийн үед төрсөн нутаг Хэнтийдээ суурьших шахам адуу малаа эргэн тойрч байгаа төдийгүй аймаг алгассан их панкаа үсэргэсээр яваа аж. Тиймээс дуучин Г.Чинболорыг урлагаа орхиод уяач болсон юм уу даа хэмээн олон хүн ярих болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top