Эх нялхас болон ЭХЭМҮТ-д өнөөдөр гэнэтийн шалгалт хийхээр боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 08

Эрүүл мэндийн байгууллага болон тэр дундаа хүүхдийн эмнэлгүүдэд хүнд суртал дээд зэргээр хавтгайрсан талаар олон эцэг эхчүүдээс гомдол мэдээлэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарт ирсний дагуу өнөөдөр буюу 5 сарын 8-ны 14.00 цагт Эх нялхас буюу ЭХЭМҮТ-д гэнэтийн шалгалт хийх гэж байна.        

Түүнчлэн эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй орчинд өвчтөнг үзэж, үйлчилж чирэгдэл үүсгэж байгааг олон нийт засгийн газарт мэдэгдэх гэж байна. Монгол Улсын засгийн газрын 1111 төвд ч гомдол тасрахгүй ирж байгаа. Иргэд эмч нарт талархдаг ч хүнд суртал гаргаад байгаа талаар ихээр ярьж байгаа бөгөөд хариуцлагагүй байна, иргэдийг загнадаг гэж ярьлаа. Иймээс УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр нар газар байдалтай нь танилцах юм.

       Тэд эмнэлгийн үүдэнд оочерлон суугаа иргэдтэй уулзаж, өвчтөн үзэж буй эмч нартай ч ярилцана. Уг шагалтын дараа ЭМЯ-нд үүрэг өгхөөр болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
meegii(124.158.111.146) 2025 оны 03 сарын 13

batbayr odoo yu medeh yum be?????????? araich dee........

1  |  0
цэцэг(202.21.116.2) 2025 оны 03 сарын 13

энэ их зүйтэй эмч нар зарим дэндүү их зантай байдаг шүү

1  |  0
Close menu