Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтооно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

Иргэн Ц.Эрдэнэцогт Үндсэн хуулийн цэцэд хандан Монгол Улсын Их Хурлаас  баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай,  Авлигын эсрэг хууль мөн түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.

Дээрх хуулиудад “Ял шийтгүүлж байгаагүй” гэж  заасан нь Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчим болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна гэж  мэдээлэл ирүүлсэн иргэн үзжээ.

 Ийнхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан маргааш буюу 2013 оны 5  дугаар сарын 8-ны өдрийн 09:30 цагаас болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдэгдлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top