Монгол Улсын харцага Г.Ганхуяг 230 метрийн өндөрөөс үсэрчээ. Тэрбээр Макаогийн телевизийн цамхагаас үсэрч өөрийнхөө хийж үзэхийг хүсч явсан нэгэн мөрөөдлөө ийн гүйцэлдүүлсэн байна.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа үсэрч буй бичлэгээ байршуулсан төдийгүй “Айгаагүй юу” гэсэн асуултад их гайхсан янзтай, нухацтай хариулжээ.
Мөн тэрбээр “Айна гэж яахыг хэлдэг юм бэ. Би лав энэнээс үсрэхдээ айж амжаагүй. Би ганцхан гэр бүл, үр хүүхэд, ээж, эгч дүүгээ гэмтэж бэртэх вий, өвдөж зовох вий л гэж айдаг. Хүн үхэхэд бэлэн амьдрах хэрэгтэй, хэзээ ч үхэж болно. Тэгэхэд араасаа энэ намайг дээрэлхдэг байсан, зүв зүгээр байхад зодсон. Надад тэдэн төгрөгний өртөй энэ тэр гэж муу хэлүүлэхгүйгээр өөртөө сайхан амьдраад дуусвал зүгээр...” хэмээн зөвлөжээ.
Түүнчлэн “Би одоогоор үхэхэд бэлэн байгаа учраас дуртай, сонирхсон зүйлээ дураараа хийж байна" хэмээн их л бахархангуй бичсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Макао-н Bangy jamp чинь геннисийн номонд орсон хамгийн өндөр цамхаг шүү дээ. 90кг-с дээш жинтэй хүн үсрүүлдэггүйшдэ э. Үсэрсэн нь үнэн юмуу. Ганхуяг чинь 120кг-д барилддаг биз дээ.
yumtai gar da.
Macao tower-s userch uzsen Mongol hun heden arav zuugaaraa bga. Surtei medee bish l dee. Usreh ueiin medremjee huvaaltssan n zugeer l yum.
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот –Итгэлт хамбад аялуулна.Аяны их зам ХХК 99945545
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот –Итгэлт хамбад аялуулна.Аяны их зам ХХК 99945545