Хөдөө аж ахуйн бирж 18 удаагийн арилжаагаар нийт 192035 богц буюу 1920 тн цагаан, цайвар, бараан, ангилаагүй гэсэн 4 төрлийн ноолуурыг 120 гаруй тэрбум төгрөгөөр арилжсан байна. Өнөөдөр 22 дахь арилжаа хийгдэж байна. 10 кг тутмыг нэг богц болгодог. Энэ сарын нэг богц ноолуурын дундаж үнэ бараан ноолуур 644 мянга, цайвар нь 643 мянга, цагаан ноолуур 679 мянга харин ангилаагүй ноолуур 567 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин нэг кг ноолуурын дундаж үнэ 64-67 мянгын хооронд хэлбэлзэж байгаа юм байна.
ХАА биржийн арилжсан 1920 тн ноолуураас 880 тн-ыг экспорлохоор болсон. 21 аймагт арилжааг тун удахгүй онлайн хэлбэрт шилжүүлэхээр боллоо. Ингэснээр малчид брокерийн пүүсээр дамжуулан ноос ноолуур болон малынхаа түүхий эдийг зах зээлийн үнээс дээргүүр арилжих боломж нээгдэх аж.

Сэтгэгдэл ( 2 )
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот –Итгэлт хамбад аялуулна.Аяны их зам ХХК 99945545
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Улан-Удэ хот –Итгэлт хамбад аялуулна.Аяны их зам ХХК 99945545