АН-ын бүлэг дампуурсан хадгаламж зээлийн хоршоодыг сайтар шалгах хэрэгтэй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

УИХ-ын Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдаж дампуурсан хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах, тухай хуулийн төслийг батлахаас урьтаж дампуурсан хадгаламж зээлийн хоршоодыг сайтар шалгах хэрэгтэй хэмээн үзжээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төсөл, төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол хүн(203.91.112.202) 2025 оны 03 сарын 13

аваргыг онилж гаргасан шийдвэр

1  |  0
Top