Хуулиар түрээсийн харилцааг зохицуулахыг хүслээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 07

МҮХАҮТ-аас “Орон сууцны хонгилд бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн уулзалт семинар”-ыг зохион байгууллаа. Нийслэлийн захирагчийн ажлын албаны харьяа ОСНААУГ, Монголын СӨХ-ны дээд зөвлөл, салбар зөвлөлийн тэргүүн, СӨХ-ны гүйцэтгэх захирлууд болон орон сууцны хонгилд үйлчилгээ эрхлэгчдийг урьж ярилцсан энэ удаагийн уулзалт нь үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн өмнө тулгарч байгаа асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шатанд хүргэх зорилготой юм.

Бизнес эрхлэгчид “Бид түрээсийн падволь олоод засвар үйлчилгээ хийгээд сайхан болгоод яг үйл ажиллагаа эхлэх гэхэд СӨХ нь гар гэвэл биднийг хамгаалах эрх зүйн орчин алга. Тиймээс хуульчлах, түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалдаг холбоо, хоршоотой болго” гэсэн хүсэлтийг тавьлаа.

Түүнчлэн Улаанбаатар хотод нийтдээ 500 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулж байгаагийн 50-60 хувь нь орц хонгилоо түрээсэлдэг байна. “Түрээслэгчид техникийн болон орчны аюулгүй байдлаа маш сайн хангаж ажиллах ёстой. Өнгөрсөн нэгдүгээр сард түрээсийн падвольд цахилгааны асуудал гарч, хүн амиа алдсан золгүй хэрэг гарсан. Энэ байдал ахин давтагдахгүйн тулд түрээслэгч болон түрээслүүлэгч тал аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой” гэсэн чухал санааг ОСНААУГ-ын Үйлчилгээ хариуцсан дарга Д.Баатар дэвшүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top