Эхнэрээ гудамжаар хөөж явсан согтуу эр найзуудтайгаа явж байсан залууг хутгалж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 1-нд 30 орчим насны залуу согтуу үедээ эхнэртэйгээ муудалцаж,улмаар эхнэр нь гэрээсээ гараад зугатахад нь араас нь хөөсөн байна. Энэ үеэр эхнэр нь замд тааралдсан хэсэг залуучуудаас өөрт нь туслахыг гуйжээ. Тэр үед нөхөр нь гарч ирж тэдгээр залуусын хамгийн захад байсан 29 настай залуугийн хүзүүн тус газар нь хутгалж амь насыг нь хөнөөсөн байна.
Талийгаач залуугийн хувьд их сургуулиа төгсөөд барилгын компанид ажилладаг байсан. Хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )
muu adgiin novsh
Даварсан гөлгийг цаазал