Өнөөдөр 3.8-тай газар хөдлөлт боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Улаанбаатарын цагаар Өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 10 цаг 29 минутад Увс аймгийн Сагил сумаас баруун хойд зүгт 120 км-ийн зайд магнитуд нь 3.8-тай газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 51.01 уртраг 90.30.с байсан бөгөөд энэ талаар Одон орон геофизикийн төвөөс мэдээллээ. Үүнээс гадна энэ сар гарсаар эхний өдөр Баянхонгор аймагт мөн л газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Дашрамд дуулгахад, манай улсад жилд 40 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол сул чичиргээний тоо 200 орчим болж өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top