Олон улсын улаан загалмайн өдөр маргааш болно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Олон улсын улаан загалмайн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг манай улс 2011 оноос “Хүмүүнлэгийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Түүнчлэн жилд 1.2 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг байна. Харин Олон улсын манай улсад суугаа төлөөлөгчТор Даниелсон Монголчуудын хүмүүнлэгийн үйлсийн талаар “Манай олон улсын нийгэмлэг 187 орныг эгнээндээ элсүүлсэн. Монгол Улс 1954 онд гишүүн болсон байдаг байна.

Монголын улаан загалмайн нийгэмлэгээс “Хүмүүнлэгийн өдөр”-ийг угтаж нийгмийн сайн сайхны төлөө үйл бүтээсэн хүмүүсийг нигүүлсэнгүй үйлстэнээр тодруулжээ. Мөн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүлч, зохиолчдыг “Нигүүлсэл” алт, мөнгөн медалиар шагнаснаа дуулгав.

Тодруулбал, “Нигүүлсэл” мөнгөн медалиар зохиолч А.Байгальмаа, Монголын радиогийн сэтгүүлч Б.Төгсжаргал, “Сонгодог гэр бүл” сэтгүүлийн сэтгүүлч Б.Даариймаа, “Гэр бүл” радиогийн сэтгүүлч Г.Сонинбаяр, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Мягмар нарын хүмүүсийг шагнажээ. Түүнчлэн “Энэрэл” алтан медалийн эзнээр Монголын радиогийн сэтгүүлч н.Дугарсүрэн тодорсон байна. Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд маргааш 11.15 цагийн хооронд орон даяар сайн дурын идэвхтэн гишүүд, дэмжигчид нээлттэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top