Малайзад загварын шоугаа хийж элэг нэгтнүүдээ баярлуулсан дизайнер Катя Зол хэмээх бүсгүй, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр нар тун ч дотно найзууд гэдэг. Салбар салбарын сайхан бүсгүйчүүдийн үерхэл хаана ч гэсэн байдаг юм хойно, энэ бүхэн тийм ч гайхаад байхаар зүйл биш. Катя Зол, Ука хоёр загварын тал дээрхи мэдлэг туршлагаараа хамтран бүр салон хүртэл нээгээд авсан улс.
Олны танил охид бүсгүйчүүдийн гоо сайхан, хувцас загварын сонголтод “хувьсгал”-ыг хийхээр сэтгэл шулуудсан тэд эгнээндээ жүжигчин Г.Отгонцэцэгийг элсүүлсэн аж. Угийн гоё чамин хувцас хэрэглэлээрээ олны анхаарлыг татах дуртай жүжигчин бүсгүй ч сайн найзуудынхаа ачаар хүссэн бүхнээ биелүүлэх нь. Ийн загвар, рок поп, тайзны урлагаар олонд танигдсан гурван бүсгүй нөхөрлөлөө тэмдэглэн хамт байгаа нь энэ аж.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
gurbuulaa yanxan.