СЕХ хуралдана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Сонгуулийн Ерөнхий хороо  өнөөдөр үдээс хойш хуралдах гэж байна. Хуралдаанаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө  буюу 2013 оны 5 дугаар сарын 7-оос өмнө байгуулах ёстой. Мөн  Сонгуулийн Ерөнхий Хороо эдгээр хороод байгуулсныг  улсын хэмжээнд нийтэд мэдээлэх хуулийн заалттай билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top