Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өнгөрсөн жилээс эхлэн “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд олон ажил зохион байгуулж яваа. “Тулганд гал бадраах” ёслолоо хийх гэж хөдөө орон нутгаар чамгүй аялсан тэрбээр хэдхэн сарын өмнө “Хамаг Монгол” төслийнхөө нээлтийг албан ёсоор хийж байлаа. Буриад, Халимаг, Тува, Өвөрмонголын дуучдыг урьсан “Хамаг Монгол” тоглолтынхоо дараа С.Жавхлан эхнэрээ дагуулан Халимаг улсыг зорьсон юм.
Улмаар тэнд “Хамаг Монгол” тоглолтоо хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх сарын нэгэн буюу Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр Халимагийн “Уралан” стадионд хийхээр болжээ. Мэдээж хэрэг, уг тоглолтод нь Халимагийн урлаг соёлын алдартнуудаас гадна Монгол цустай гэгдэж буй Буриад, Тува, Өвөрмонголын дуучид ч хүрэлцэн ирэх гэнэ лээ.
С.Цахиур


Сэтгэгдэл ( 0 )