Монголын Залуучуудын Холбоо, Ерөнхий сайдын дэргэдэх Залуучуудын үндэсний хорооноос Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Залуучуудын орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн зах зээлд ажиллаж буй бизнесийн байгууллагуудад тулгарч байгаа асуудал, төрөөс тухайн салбарт барьж буй бодлого, авлига, хүнд суртлын нөхцөл байдлын талаар нэгдсэн ойлголттой болж цаашдын үйл ажиллагааг уялдуулж хөгжүүлэх зорилгоор “Авлигагүй орон сууц” нээлттэй хэлэлцүүлгийг энэ сарын 09-нд 09:00 цагаас Төрийн ордны “Иргэний танхим”-д хийхээр болжээ.
Энэхүү нээлттэй хэлэлцүүлгийг хувийн хэвшлийн байгууллагууд, барилгын компаниудын төлөөлөл болон орон сууц барихад оролцдог хөрөнгө оруулагч, зээл олгогч, төрийн байгууллагуудтай хамтран хийх бөгөөд хэлэлцүүлэгт “Зээлтэй залуу нас”, “Авлигагүй зөвшөөрөл”, “Оюутны байр”, “Гадны залуучуудын орон сууц” зэрэг 12 илтгэл хэлэлцэгдэх юм байна. Хэлэлцүүлгийн дараагаар авлигагүйгээр орон сууцны үнэ хэрхэн өөрчлөгдөж болохыг олон нийтэд харуулах телевизийн реалити нэвтрүүлгийн эхний дугаарууд МҮОНТ-ээр цацагдаж эхлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )