“Монголын сайхан бүсгүй” тэмцээний “Алтан-Эрдэнэ” өргөмжлөлт мисс Ё.Нямжав өнгөрсөн хугацаанд гадаадад сурч, амьдарч байсан билээ. Хоёр ч удаа амьдрал зохиож явсан мисс бүсгүйн талаархи мэдээлэл тэр хэрээр тасарч, түүнийг “Сураг алдарсан мисс” хэмээн ярьж бичих болсон нь ч нууц биш. Тэгвэл мисс бүсгүй өнгөрсөн жилийн намар эх орондоо ирсэн бөгөөд нэгэн телевизэд гадаад харилцааны албанд ажиллаж байгаад өөр газар руу шилжжээ. Сэтгүүлч мэргэжилтэй Ё.Нямжав өдгөө томоохон байгууллагад олон нийттэй харилцах албанд ажиллаж буй бөгөөд эх орныхоо бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулахаар зүтгэж явна.
Энэ ч утгаараа, өдрөөс өдөрт ширгэж буй Туул голын эрэг дээр машинаа угааж зогссон бүдүүлэг нөхдийн зургийг авч “Эд материалын ядуурлаас илүү энэ оюуны ядуу хоосон байдал биднийг хэн ч аварч чадахгүй сүйрэлд оруулах вий дээ” хэмээн сэтгэл эмзэглэн байж фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр боломж гарвал энэ мэт байдлын эсрэг тэмцэж, хоосон толгойтнуудад сургамж өгөхөө амласан аж.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )
ene chini estoi saihan busgui bna sh dee