Пивоны хагархай шил тулгаж, гэрээс нь дээрэм хийжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 06

Баянгол дүүргийн 5-р хороонд пивоны хагархай шил тулгаж, айлган сүрдүүлж гэрээс нь дээрэм хийсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус хорооны 101-р байрны иргэн Б-г гэртээ байхад нь гэрийнх нь хаалгыг тогшсон байна. Хаалга онгойлготол үл таних хоёр залуу пивоны хагархай шил тулгажээ. Б нь энэ үед гарч зугатсан аж. Энэ хойгуур гэрээс нь эрэгтэй хүний богино савхин куртик,  Жи мобайлийн гар утас зэргийг авч явжээ.

Цагдаагийн алба хаагч нар мэдээллийн дагуу шуурхай эрэн сурвалжилж Дархан уул аймгийн харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй  Э бусадтай бүлэглэн уг хэргийг үйлдсэнийг илрүүлсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zail zail(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

hogiin huduunii heden bolovsrolgui nuhduud dandaa iim yum hiij baih yum. hotruu irj baigaa shiljilt hudulguniig boliulval taarna

1  |  0
Top