Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ЕБС-ын сурагч 16 настай М, Б, 13 настай Б нар ахуйн хэрэглээний хий үнэртэж байгаад дэлбэрэлтэд өртжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад автомашины цонх хагарсан байна гэх дуудлага өнгөрсөн баасан гаригт иржээ. Дуудлагын дагуу шалгахад “Тоёото марк-II” загварын автомашин дотор гурван хүүхэд хий үнэрлэж байгаад ийнхүү дэлбэрсэн байна. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тодорхой хэмжээний түлэгдэлттэй байгаа бөгөөд хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.
Ийнхүү эцэг эхийн хараа хяналтаас гадуур хүүхдүүд хорт бодист мансуурч бие эрхтнээрээ хохирсоор байгааг цагдаагийн байгууллага анхаарууллаа. Учир нь газ, цавуу зэрэг химийн өндөр идэвхтэй хорт бодис үнэртэж таашаал авах нь хүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй болгодог байна.
Г.Бүжин

Сэтгэгдэл ( 1 )
Үхвэл таарна.