“Hero” энтертайнмент студийн захирал, найруулагч Б.Баатартай долоон жил үерхэсний эцэст хамтын амьдралаа зохиосон гэлцдэг жүжигчин Ч.Ундрал өдгөө АНУ-д амьдарч буй. Хөөрхөн хүүгийн эцэг эх болсон урлагийн хос “Hero” студийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн хөтлөгчийн дамжаа хичээллүүлэхээс гадна “Hero” нэртэй ресторан хүртэл байгуулсан удаатай. Угийн сэргэлэн нөхөр нь рок попын уран бүтээлчдийг сонирхолтой клипээрээ уруу татаж, хамгийн өндөр үнээр реклам сурталчилгаа хийдэг ховорхон найруулагчийн нэг болсон. Үүндээ ч урамшин “Би чамд хайртай-2”, “Татаар ажиллагаа” зэрэг уран сайхны кино бүтээж, жүжигчин эхнэрээ гол дүрд нь тоглуулсан адтай эр гэж байгаа.
Ч.Ундрал ч УДЭТ-ын маркетингийн албаны даргаар ажиллаж байхдаа реклам сурталчилгаа болон бусад үйл ажиллагааг “Hero” студитэй холбож, хэрэндээ л нөхрийнхөө бизнесийг дэмжиж явсан гэдэг. Гэвч найруулагч Б.Баатар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг хийх явцдаа хөтлөгч П.Анужин гэх бүсгүйтэй нэр холбогдож улмаар хэн, хэн нь гэр бүлээ умартсан. Хөтлөгч хүүхэнтэй хамт амьдрахаар одсон өөдгүй нөхөртөө ихэд гомдсон Ч.Ундрал ч ажлаа хүлээлгэж өгөөд Америк руу явсан түүхтэй. Гэр бүлийнхээ амьдралыг аварч үлдэхийг хичээн олны хэл амыг тэсвэрлэж суусан жүжигчин бүсгүй нэг л өдөр ийн шийдсэн нь зөв алхам болжээ. Тэрбээр одоо хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ аятайхан ажил хийж яваа гэлцдэг. Харин саяхан эх орондоо ирсэн Ч.Ундрал төрсөн өдрөө найзуудтайгаа хамт тэмдэглэн энэхүү зургийг авахуулжээ.
С.Цахиур
Сэтгэгдэл ( 5 )
Ene undral eeree jaahan uhaantai baildaa. Yumnii ul suuriig ni ol. Hudlaa hii hardlaga bn uu unen bn uu. Bas er neher chini chamaig ur huuhdee amidralaa l gene. Tegehed hunii ugeer ug hiij bolohgui. Hamgiin chuhal ni chi ehelsen amidralaa l. Buten avch uldeh heregtei. Tiimd chamaas ih tevcheer tesver. Uhaan zartcuulna. Iimd. Zarim ued eeriigee sersen. Uuchlal. Iig. Gargah heregtei. Ta. 2 salj bolohguishuu. Eeriigee yalj. Yallaj bj. Amidralaa buten avch gardag yumaa Undralaa. Ohin mini. Humuus. Yu geh ni chinii. Amidral ni buten baival l boloo
jijken ch gesen tseverhen huuhen de undral ug ni odoo hereg ni ongorchee
Энэ ичиж айхаа умартсан самуун явдалтай садар эр эмсээс болж үр хүүхэд өнчирч охид бүсгүйчүүд нулимсаа барж явах юм.Ямар олигтойдоо гэр бүлтэй мөртлөө хормойн дон шүглэж байхав дээ.Замаа хөөсөн нь болж дээ.Амжилт хүсье охин минь.
уг сайхан хүүхэн байна лэ яагаад ийм балай юм хийж нэр төрөө гутаагаад байгаа юм бол сайн аавын охин юм байна лэ баатар ч гэж баатар юмаа ажил амьдралаа холихоо больмоор юм ундрал шиг сайхан хүүхэн байхд өөр юу хайгаад байдаг байна сайхан амьдралтай хүмүүс өөрсдийгөө ингэхээ больмоор юмаа
АН –ын П.АнужинЗуун чухал сэдвийг хөндөж 100 эрхэмтэй нүүр тулсан энэ бүсгүй уг нь МАН – д элсэж тангараг өргөсөн хүн байтал өрсөлдөгч намын гишүүн болох Х.Баттулгатай сүлбэлдэж энэ намд үйлчлэх болжээ.Фактууды