Таван толгойд солонгосчууд 1.5 тэрбум доллар амлав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Таван толгойн орд газарт хөрөнгө оруулж, хамтран эзэмшихээр зургаан компани нэрээ ирүүлж тендерт оролцож байна. Тендерийн эцсийн шалгаруулалт ирэх сард явагдах бөгөөд хэн ялах вэ гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Пүрэв гарагт Өмнөд Солонгосын “Кorea Resources Corp”-ынхан тендерт ялсан тохиолдолд далайн боомт ашиглах асуудал бидний хамгийн том давуу тал байх болно гэж мэдэгдлээ.“Кorea Resources Corp”-ын цааш мэдэгдсэнээр ялсан тохиолдолд нүүрс тээвэрлэлтийн боомтын асуудал ямар ч хүндрэлгүйгээр шийдвэрлэгдэнэ. Тус компани нь мэдэгдэлдээ “Бидэнд ийм том давуу тал байгаа учраас тендерт ялна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ. Тэрээр Таван толгойн дэд бүтцэд 1.5 тэрбум ам.доллараас ч илүү хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломжтой талаараа дээрх мэдэгдэлдээ өгүүлсэн байна. Энэ нь тэдний хувьд бас л том тал ажээ.

Б. Даваахүү.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top