Бэтмений алуурчинг яллав

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Өнөөдөр АНУ-д Колорадогийн “буудагч”-ыг яллах шүүх хурал болжээ.

Гар хөлөндөө гавтай, 24 настай Жеймс Холмсыг газар доогуурх замаар шоронгоос шүүхийн танхимд авчирсан байна. Аллага үйлдэхээс өмнөхөн улаан шаргалаар будсан үснийх нь уг харласан харагдана. Тэр маш тайван харагдаж байсан ба ялын төлөвлөгөөг сонсгосны дараа түүнээс ойлгосон эсэхийг шүүгчид асуухад тэрээр “Тийм ээ” хэмээн итгэлтэй хариулсан байна.

Яллах тогтоолд нийт 142 зүйл анги байгаа ба түүний 24-нь цаазаар авах ял сонсохоор аж. Нэгдүгээр түвшний аллага АНУ-д хамгийн хүнд зүйл ангид тооцогддог. Амь үрэгдсэн хүн тус бүрийн тоогоор 2 зүйл ангиар тооцогдож байгаа аж. Үлдсэн 116 зүйл анги нь хүний амь нас бүрэлгэхийг оролдсон хэмээн шархадсан хүн тус бүрт 2 заалтаар тооцжээ. Мөн дээр нь нэмээд хууль бусаар зэвсэг хадгалсан, гэр орноо минижүүлсэн хэмээн буруутгаж байгаа юм байна. Холмсын гэрт байрлуулсан дэлбэрэх төхөөрөмжийг салган аюулгүй болгохын тулд саперчид бүтэн 10 цаг ноцолджээ.

Шүүхийн танхимын 120 суудлын тал хувийг аллагын дараа амьд үлдсэн хүмүүс эзэлсэн байжээ.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top