“Доктор Хаус” – жинхэнэ жентльмен

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 31

Сүүлийн жилүүдэд Хью Лори гэсэн нэр нь алдартай цуврал киноны гол дүр доктор Хаусаар төсөөлөгдөх болжээ.

Түүний авьяас чадвар маш олон талтай бөгөөд кинонд тоглох, ном бичих, хөгжим тоглох зэргийн алинд нь илүүг ялгаж хэлэхэд төвөгтэй аж. “Түүнтэй ойртож нөхөрлөснөөр хэчнээн ер бусын хүн болохыг мэдэрч болно” хэмээн түүний дотны найз Стивен Фрай хэлжээ. Мөн цааш нь түүнийг жинхэнэ ориг жентльменүүдийн сүүлчийнх гэж нэрлэж болно гэсэн байна.

Хью Англид эмчийн гэр бүлд дөрөв дэхь хүүхэд нь болон мэндэлжээ. Тэрээр Оксфордод өндөр зэрэглэлийн хувийн  сургуулиудад суралцан, антропологи, археологийн Кембрижийн дипломыг өвөрлөсөн аж. Кембрижид суралцаж байх үедээ Эмма Томпсон, Стивен Фрай нартай хамт сонирхогчдын театрчилсан үзүүлбэрт идэвхтэй оролцдог байжээ.

Телевизийн “доктор” болсныхоо дараа тэрээр “докторын дүр бүтээж, энэ мэргэжлийг дүрслэх гэж оролдсоныхоо төлөө Бурхнаас заяасан жинхэнэ эмч ааваасаа илүү мөнгө авч байгаа нь байж боломгүй үзэгдэл бус уу?” хэмээн наргиан болгож байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top